Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-7.5мм цас оржээ

2021 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 02 дугаар сарын 15-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 10-нд Баян-Өлгий, Ховдын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говийн аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд Төв, Сэлэнгийн зарим газраар  0.0-7.5мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Алтайд 7,5мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 7,2мм, Өвөрхангайн Дөчинжилд 5.7мм, Өвөрхангайн Рашаантад 5,0мм, Хөвсгөлийн Цагааннуурт 4,6мм, Дархан, Сэлэнгийн Зүүнхараад 4,2мм, Дарханы Шаазгайт, Өвөрхангайн Хархорин, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Бүрдэд 4,0мм, бусад хэсгээр 0.0-3.7 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Архангайн өмнөд хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгийн баруун хэсгээр 1-21 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 21 см, Завханы Баян-Уулд 18 см, Сэлэнгийн Хүдэр, Завханы Цагаанчулуутад 17 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Сүхбаатарын Асгатад 16 см, Өвөрхангайн Бат-Өлзий, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сүхбаатард 15 см, Увсын Давст, Завханы Яруу, Цагаанхайрхан, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Түмэнцогтод 14см, Увсын Баруунтуруун, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагааннуур, Сэлэнгийн Зэлтэр, Сүхбаатарын Дарьгангад 13 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -14....-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр -6...-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар +6...+13 градус, бусад нутгаар +4....-4 градус байв. Хугацааны дунд үеэс хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -19....-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5....-2 градус, бусад нутгаар -4....-9 градус байсан байна.  

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн болон дунд үед ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -0...-9 градус, бусад нутгаар -12...-17 градус, хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Ерөө голын хөндийгөөр -34....-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -27...-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -11....-18 градус, бусад нутгаар -19...-25 градус  байв. 

Cалхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 20-23 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store